Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг АБГББХ-оор дэмжлээ

Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг АБГББХ-оор дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо элчин сайдуудын томилгоог хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт асууж санал хураалт явуулав. 

Эхлээд Монгол Улсаас гадаад улсад суух 23 Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар санал хураалт явууллаа. Улмаар хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 гишүүн буюу 64.7 хувь нь дэмжсэн. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайд нарыг томилох асуудлаар санал хураалт явуулж, олонхын саналаар дэмжлээ. Ийнхүү уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болов.