Засгийн газрын өчигдрийн /2025.12.18/ хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд томилгоо хийгээгүй бөгөөд Ж.Ганбатыг өөр ажилд томилохтой холбоотойгоор чөлөөлсөн байж магадгүй аж.
Ж.Ганбатын хувьд 2022 оноос хойш тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан билээ.