Netflix-ийн Монголд бэлтгэсэн тусгай дугаар болох “Physical: Good to Mongolia” энэ сарын 24-нд цацагдана

Netflix-ийн Монголд бэлтгэсэн тусгай дугаар болох “Physical: Good to Mongolia” энэ сарын 24-нд цацагдана

Netflix-ийн алдарт “Physical: Asia” шоуны оролцогчид шагналынхаа хүрээнд Монгол Улсад аялсан тусгай ангийг бэлтгэсэн билээ. “Physical: Good to Mongolia” нэртэй тусгай дугаарт шоуны гол дүрүүд Монголын байгаль, соёл, аялал жуулчлалын онцлогийг биечлэн мэдэрч буйг харуулах юм.

Тус анги арванхоёрдугаар сарын 24-нд Netflix платформоор дэлхий даяар анх удаа цацагдана. Монголыг зорьсон энэхүү аялал нь олон улсын үзэгчдэд Монгол Улсыг сурталчлах томоохон боломж болно гэж зохион байгуулагчид онцолж байна. Мөн Netflix-д орж буй хоёр дахь контент "Physical:Welcome to Mongolia"  2026 оны 1 сарын 1 өдрөөс эхлэн цацагдахаар болжээ.