Аж, үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин ажлаа хүлээж авчээ

Аж, үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин ажлаа хүлээж авчээ

Монгол Улсын Засгийн газрын 2025.12.17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшинг дэд сайдаар томилсны дагуу тэрбээр ажлаа хүлээн авлаа.

Түүний товч танилцуулгыг хүргэж байна.

  • 1979-1987 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 8жилийн сургууль,
  • 1987-1989 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургууль,
  • 1989-1991 онд Завхан аймгийн Хөгжлийн технологийн коллеж,
  • 1994-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,
  • 2005-2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль,
  • 2008-2010 онд Удирдлагын академи,
  • 2012-2013 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.
  • Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагынмагистрын зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • 1992-2002 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч,
  • 2002-2004 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч,
  • 2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын ахлах байцаагч,
  • 2008-2013 онд Нийслэлийн татварын газарт хэлтсийн дарга,
  • 2017-2025 онд “Буянт богд трейд” ХХК-ийн захирлаар ажилласан.