МАН-ын даргаар сонгогдсон Н.Учралыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд ханджээ

МАН-ын даргаар сонгогдсон Н.Учралыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд ханджээ

МАН-ын 31 дэх Их хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны /2025.11.15/ өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болж, намын даргаараа Н.Учралыг сонгосон билээ.  

Тэгвэл Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Содбаатар Улсын дээд шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл хүргүүлсэн байна. Уг өргөдөл нь “Монгол Ардын Намын даргаар Н.Учрал сонгогдсоныг болон намын Үндсэн дүрэм, хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх” агуулгатай байгаа аж.