АН-ЫН БҮЛЭГ: Дэд сайд нарын томилгоог цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг дэвшүүлнэ

АН-ЫН БҮЛЭГ: Дэд сайд нарын томилгоог цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг дэвшүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.12.17/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын хүмүүс мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " Засгийн газраас дэд сайдуудыг томилж байна. Ер нь төрийн үрэлгэн бүтэц хэзээ, яаж буурах юм. Татвар төлөгч аж, ахуй нэгжүүд чинь хэцүү байдалд орж эхнээсээ дампуурч байна. Татвар хураах, төрийн хүчирхийллийг яриад байдаг. Гэтэл нөгөө талд татвар төлж байгаа аж, ахуй нэгжүүдийн нөхцөл байдал хүнд байна. Өнөөдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль ч хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Засгийн газраас дэд сайдуудыг томилж, үндсэндээ 40 сайдтай болж байна. Энэ томилгоог хийхдээ  бүтээмжийн болон хяналтын менежерийг цомхотгож байна гэж худлаа үнэн тоо хэлж байгаа. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаж Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Шаардлагыг уншиж танилцуулъя.  Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй. Улс төр улс төрийн авлигал, системд бүрэн идэгдэж ялзарсны улмаас эдийн засаг зогсонги байдалд орж агшиж эхэлж байна. Аж, ахуй нэгжүүд татварын өртэй дансаа хаалгаж, боловсрол, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэдийн амьжиргаа доройтож эмзэг хэсэг нь хүнсний хомстолд орох эрсдэлд ороод байна. Улсын төсвийн орлого тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүй, аж, ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй ирэх оны төсөв өртэй эхлэх нөхцөл байдал бүрдээд байна. Нэн даруй татварын дарамтаа багасгаж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, төрийн данхар бүтцийг цомхотгох, Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах нэн шаардлага үүсээд байна. Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох аж, ахуй нэгжүүдийн тулгамдсан асуудлыг шийдэх хүсэлгүй, иргэдийн амьжиргааг шийдэх асуудлыг үл тоож байна. 20 сайдтай өнөөдрийн данхар бүтцийг бууруулахын оронд 16 дэд сайдыг томилж, шинээр агентлаг байгуулах харалган шийдвэрийг гаргаж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгээс дэд сайд нарыг томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын өнөөдрийн данхар бүтцийг цомхотгох саналыг боловсруулж хаврын чуулганд оруулж ирэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө" гэлээ. 

Тэрбээр мөн Ардчилсан намаас 20 менежер л томилогдсон шүү гэлээ. 

ВИДЕО: