УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тус бүлгийн хурлаар өнөөдөр /2025.12.17/ Засгийн газрын хуралдаанаар томилсон дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Тодруулбал, төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс чөлөөлж, оронд нь 16 дэд сайдыг томилж байна. Мөн менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгоно гэж буй. Сануулахад, дээрх 128 менежерийн МАН, АН, ХҮН-ээс томилсон байдаг. Харин Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд төрийн зардлыг нэмэгдүүлж, дэд сайд нарыг томилох нь буруу гэсэн байр суурьтай байгаагаа өнөөдөр илэрхийлсэн билээ.