Маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар Дэд сайд нарыг томилж магадгүй байна

Маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар Дэд сайд нарыг томилж магадгүй байна

Маргааш /2025.12.17/ болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарыг томилно гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам тэргүүтэй 18 яамтайгаар Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар ажиллаж байгаа юм. Харин хэнийг, аль яамны дэд сайдаар томилох нь одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Л.Оюун-Эрдэнийн үед томилогдсон 128 хяналт, бүтээмжийн менежерүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 18 дэд сайд нарыг томилно" гэдгийг мэдээлж байсан юм.