Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр нэр бүхий гишүүд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд амралтын өдөр таарсан тохиолдолд дараагийн ажлын өдөрт шилжүүлэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг талаар дурдаж байсныг сануулаад, үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасныг лавласан.
Хуулийн төсөл санаачлагч Б.Уянга гишүүн, Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийтээр тэмдэглэх бүх баярыг бус зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх зохицуулалт болон өөрчлөгдсөн гэсэн хариулт өгсөн.
Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.