Тайландын Элчин сайд А.Төмөрийн оронд В.Оюуг томилох саналыг өргөн мэдүүлжээ

Тайландын Элчин сайд А.Төмөрийн оронд В.Оюуг томилох саналыг өргөн мэдүүлжээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Улмаар Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах саналыг Гадаад харилцааны яамнаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний оронд Гадаад харилцааны яамны олон талт хамтын ажиллагааны зөвлөхөөр ажиллаж байсан Вашагийн Оюуг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлжээ.