Ж.Батсуурь: Иргэдийг сонгуульд санал өгөх боломжийг өргөжүүлэх, мөнгөний нөлөөг бууруулах, тойргийг хуульчлах зэргээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Ж.Батсуурь: Иргэдийг сонгуульд санал өгөх боломжийг өргөжүүлэх, мөнгөний нөлөөг бууруулах, тойргийг хуульчлах зэргээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

АН-ын бүлэг өнөөдөр /2025.12.15/ хуралдаж, гарсан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Цэнгүүн нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Манай нам Үндсэн хуулийн дараагаар орох гурван том хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Нэгдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, хоёрдугаарт, төрийн албаны тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль гэсэн гурван хууль дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Сонгуулийн хуулийг чанартай, төрийн бодлогод иргэдийн санал шууд тусдаг, бага өртөг, зардлаар сонгууль хийх талаар судалж байгаа. Бидний хувьд сонгуулийн тойргийн шударга байдлыг хангах нь чухал гэж бодож байгаа юм. Жишээлбэл, эрх барьж байгаа нам өөрсдөдөө тохируулж тойрог зурдаг, сонгуулийн тогтолцоог маш богино хугацаанд өөрчилдөг байдлаас салах ёстой гэж үзэж байгаа. Бараг сонгуулиас сарын өмнө өөрчилдөг бус хоёроос гурван жилийн өмнө хуулиндаа тусгаж батлах хэрэгтэй байна. Иймд хаврын чуулганы үеэр парламентад суудалтай намуудтай хэлэлцэж, зарчмаа тохирон сонгуулийн тухай хуулийг батлах ёстой гэж үзэж байгаа. Мөн мөнгөний нөлөөг бууруулах ётсой. Хэвлэл мэдээллийн тэгш байдал бас их чухал. Хүн мэдээлэлд тулгуурлаж саналаа өгнө. Хөдөө оршин суугаа иргэд мэдээлэлд л тулгуурлаж төрийн бодлогод оролцоно шүү дээ. Иймд мэдээллийн тэгш, бодитой байдлыг хангах талаар хульчилж өгөх ёстой. Түүнчлэн санал өгөх боломжийг өргөжүүлэх ёстой. Жишээ нь иргэд хаана ч явсан өөрийнхөө бүртгэлтэй тойрогт нэр дэвшигчид саналаа өгөх боломжоор хангах ёстой. Тэгэхгүй бол саналаа өгөхгүй үлдэх байдал их байна. Сонгуулийн хуулиар олон асуудлыг шийддэг мөртлөө тойргийг тогтоолоор шийдчихдэг. Ингээд сарын өмнө тогтоол гаргаад тойргийг өөрчилдөг. Гадаадад амьдарч байгаа иргэд маш цөөн санал өгдөг. Цахимаар санал өгөхөөр шийдвэрлэж ч болно шүү дээ гэлээ.

ШУУД ҮЗЭХ: