У.Хүрэлсүх: Хүнсчиддээ баярлалаа. Монголчууд бид өөрсдөө чадна

У.Хүрэлсүх: Хүнсчиддээ баярлалаа. Монголчууд бид өөрсдөө чадна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Хүнсний хувьсгал”-д нэгдэн, үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд болон хамтран ажиллаж байгаа төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудад талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Хүнсний хувьсгалын 3 жилийн үр дүнд 53 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ хангах, хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөсөн 2022-2025 онд 2,500 гаруй аж ахуйн нэгж хамрагдан 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч бодит үр дүн гарган ажиллаж байна. Хүнсчиддээ баярлалаа. Монголчууд бид өөрсдөө чадна" гэжээ.