ХҮН намын ээлжит VIII Их хурал үргэлжилж байна. Их хурлаар:
-Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах,
-Намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх,
-Хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Тэгвэл намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж, олонх буюу 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа. Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийг 4 жилээр сунгаж байгаа юм.

