ХҮН намын үндсэн дүрэм болон удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх Их хурал эхэллээ

ХҮН намын үндсэн дүрэм болон удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх Их хурал эхэллээ

ХҮН намын ээлжит VIII Их хурал өнөөдөр /2025.12.13/ Төрийн ордонд эхэллээ.

Энэ хурлаар намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх, хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. 21 аймаг, 9 дүүргээс нийт 500 төлөөлөгч энэ удаагийн их хуралд оролцож байна. Улмаар Их хурлын даргаар ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгов.