Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзоригийг томилно

Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзоригийг томилно

Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ө.Золбаярыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилсон. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын орон тоо эзгүй байгаа юм. 

Тэгвэл уг албан тушаалд Ц.Ганзоригийг томилохоор болжээ. Ц.Ганзориг нь 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үеэс 2021 оны арваннэгдүгээр сарыг хүртэл Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажилласан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл АНУ-ын Чикаго хотод суух Ерөнхий консулын газрын дэд консулаар ажиллаж бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй учир ийнхүү Монголдоо ирж байгаа аж. 

Тэрбээр инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд Эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байжээ.