С.Бямбацогт: Өөрсдөө хүн болж төлөвшөөгүй байж эцэг эх болчхоор эргээд асуудал үүсдэг тул анх удаа гэр бүл болж байгаа хүмүүсийг сургалтанд хамруулдаг болно

С.Бямбацогт: Өөрсдөө хүн болж төлөвшөөгүй байж эцэг эх болчхоор эргээд асуудал үүсдэг тул анх удаа гэр бүл болж байгаа хүмүүсийг сургалтанд хамруулдаг болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, “Шинээр бий болж байгаа харилцаа гэж сүүлийн үед нэлээд яригдах болсон. Үр шилжүүлэн суулгах, өв залгамжлалын тухай харилцааг зохицуулах заалтуудаас хуулиуд дээр нарийн тусгагдсан зүйл бий юу. Мөн цус ойртолттой холбоотой асуудал нэлээд сэтгэл эмзэглүүлж байгаа тул ургийн бичиг хөтлөх заалтыг зайлшгүй оруулах ёстой. Европын зарим орнууд тээгч эхийг хуулиар хориглож байгаа. Мөн гэр бүл болж байгаа хосуудыг соён гэгээрүүлэх, ямар байх ёстойг хуульчлах юм уу, зааж өгөх үү" гэв. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Уламжлалт зан заншлаар аав, ээж удам судар үзээд нэлээд үерхэж байгаад гэр бүл болдог. Сүүлийн үед арван жилдээ ч юм уу оюутан байхдаа гэр бүл болж байгаад олон асуудал үүсдэг. Өөрөө хүн болж төлөвшөөгүй байж байгаад хүүхдээрээ шахуу эцэг эх болчхоор эргээд асуудал үүсдэг тохиолдол олон бий. Иймд эдгээр асуудлыг анх удаа гэр бүл болж байгаа хүмүүс гэр бүл ямар байх, эцэг эх ямар байх талаар сургалтанд хамруулдаг байхаар хуулинд суулгаж өгсөн. Хоёрдугаарт, үр хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүл тээгч эхийг ашиглах тохиолдол нэлээд бий болж байгаа. Гэвч үүнийг зохицуулах харилцаа байхгүй байгаагаас нэлээд асуудал үүсдэг. Иймд үүнийг гэрэээгээр зохицуулж, түүнийхээ хүрээнд энэ асуудлыг шийднэ" гэлээ. 

LIVE: