Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах шаардлагатай. "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны тесвийн төсөөллийн тухай" хуульд туссаны дагуу дунд хугацаанд инфляцын тувшнийг 5 хувьдхүргэж бууруулахаар заасан.
Тодруулбал, "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн, "Атар-4” аян" зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үpдүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд зааснаар төв банк 2027 оноос инфляцын зорилтыг таванхувь болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна.
Мөн “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ. Тус төв нь гамшгаас урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, тогтвортой хөгжилд хүрэх зорилготой. Үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон, олон нийтийн гамшгийн нөлөөллийг бууруулахад чиглэдэг. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал 1808 МВт, үүнээс дулааны цахилгаан станц 1464 МВт (81%), салхин цахилгаан станц 155 МВт (8.6%), нарны цахилгаан станц 155.5 МВт (8.6%), усан цахилгаан станц 26.04 МВт (1.4%)-ыг тус тус эзэлж байна.