Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул өнөөдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Ц.Тувааны оронд буюу АН-ын ЕНБД-ын даргын албан тушаалд Ц.Баатархүүгийн нэр тус намын дарга С.Эрдэнэ оруулж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Ц.Баатархүү нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалыг хашдаг байна.