Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Өнөөдөр 2025.12.03 олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах байгууллагуудын бүтцийг өөрчлөх шийдвэр гаргалаа. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зөвлөлийн бүтцийг өөрчлөх шийдвэр гаргалаа. Өмнө нь сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг гишүүдтэй байсан бол ТББ, хөгжлийг бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байхаар шийдвэрлэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор одоогийн “Хэрэгжүүлэгч агентлаг”-ыг “Тохируулагч агентлаг” болгох шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Ингээд хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ хангалттай хүрэхгүй байна. Харин “Тохируулагч агентлаг”-тай болсноор энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Мөн улс төрөөс хараат бусаар бие даан шийдвэр гаргах боломж бүрдэнэ. Өчигдөр /2025.12.02/ Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Эндээс гарсан шийдвэрээс өнөөдрийн хоёр шийдвэрийг гаргалаа” гэв.
ШУУД ҮЗЭХ: