УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Хагас коксон шахмал түлшний асуудлаар” ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд хандсан асуулгын хариуг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Хагас коксон шахмал түлшний асуудлаар” ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд хандсан асуулгын хариуг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, “Хагас коксон шахмал түлшний асуудлаар” Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж асуулга тавиад байсан. 

Тэрээр асуулгадаа, “Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэрээт борлуулалтын 331 цэгээр 1525 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа гэх боловч бодит байдал дээр хүрэлцээгүй байгаагаас иргэд гал алдах нөхцөл бүрдсэн байна. Хагас коксон шахмал түлш агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах тооцоолол бүхий судалгаа байгаа эсэх, Сайжруулсан болон хагас коксон шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш одоог хүртэл угаарын хийд хордож эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон талаах тоон мэдээлэл, одоогийн түлшний найрлага дээрх асуудлыг дахин үүсгэхгүй байх баталгаа бий эсэх лабораторийн болон хийсэн шинжилгээний талаарх мэдээлэл гэсэн найман асуултыг тавьжээ. Тэгвэл уг асуулгын хариуг өнөөдөр /2025.12.03/ Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.