Бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гарагт таарвал нөхөж амардаг болох хуулийн төслийг хэлэлцэх ТББХ-ны ирц бүрдээгүйн улмаас хойшилжээ

Бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гарагт таарвал нөхөж амардаг болох хуулийн төслийг хэлэлцэх ТББХ-ны ирц бүрдээгүйн улмаас хойшилжээ

УИХ-ын гишүүн Б.Уянга нарын хоёр гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өчигдөр /2025.12.02/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан.

Гэвч байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй байна.  Сонирхуулахад, энэхүү хуулийн төсөл нь бүх нийтээр амралтын өдөр бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амардаг болох тухай хуулийн төсөл юм.