Ерөнхий сайд Г.Занданшатарын дэргэд хөгжлийн стратеги, бодлого, шийдэл боловсруулах орон тооны бус хөгжлийн бодлогын зөвлөл байгуулагдлаа.
Энэхүү зөвлөлд УИХ-ын С.Цэнгүүн, Г.Лувсанжамц, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, С.Зулпхар, эдийн засагч Д.Энхбат, гавж Д.Нямсамбуу нарын 37 хүн багтжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, “Надаас санал асуулгүйгээр Мэргэжлийн бодлогын зөвлөлд миний нэрийг оруулсан байсан учир хасаж өгөхийг хүссэн байгаа. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана” гэжээ.