Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2025.12.02/ хэлэлцлээ.
Улмаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд нийт 15 гишүүн хуралдаанд оролцсоноос 8 гишүүн дэмжсэн тул 53.3 хувийн саналаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.