ШШГЕГ-ын дарга Б.Нандинболорыг чөлөөлж, А.Намсамандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболорыг чөлөөлж, А.Намсамандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ дарга, хурандаа Б.Нандинболорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд ШШГЕГ-ын дэд дарга А.Намсамандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. 

Б.Нандинболорыг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилсон байдаг. Харин А.Намсаманд нь ШШГЕГ-т олон жил ажиллаж байгаа юм.