УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.
Үүнд:
-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. Тодруулбал, бүх нийтээр амралтын өдөр бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амардаг болох тухай хуулийн төсөл юм.
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
-Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.