МИАТ-ийн захирал Б.Мөнхтамираас цаг үеийн үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа энэ үеэр мэдэгдэв.
Тодруулбал, "МИАТ компанид санхүүгийн хувьд төвөгтэй нөхцөл байдал байна. Энэ хугацаанд ОХУ-аас авч байсан шатахууны үнэ нэмэгдэж 800 доллараас 1300 доллар болсон. Үүнтэй холбоотойгоор зардал өссөн. Хүний нөөцийг нэмэгдүүлсэн гэсэн. Гэвч 2021 онд манай компани таван онгоцтой байсан бол өнөөдөр 1 онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Орон тоог айхтар хэтрүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор хариуцлага тооцох асуудал яригдсан. Мэдээж хариуцлага тооцох эсэх нь ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ үүнээс үл хамааран би сүүлийн нэг сар гаруйн хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Сүүлийн хоёр өдөр сошиалаар янз бүрийн мэдээлэл явж байна. Над руу бүлэглэн дайрч ажлыг маань авах гэсэн зүйлгүй. 2020-2025 онд томоохон өөрчлөлтийг хийлээ. МИАТ компани жилдээ 200 орчим нислэг үйлддэг байсан бол одоо 500 орчим нислэг үйлдэж байна. Зорчигчийн тоо 700 гаруйгаас нэмэгдэж 1.2 сая болсон" гэлээ.
LIVE: