Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг.
Энэ дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах байсан ч МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалгүй учир хуралдаагүй байна. Учир нь энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаар тус бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж шийдвэрээ гаргажээ. Харин Ардчилсан намын бүлэг хуралдаж төрийн албанд хууль бусаар хүний эрх зөрчин хийгдэж буй томилгоонуудыг хэлэлцжээ.