УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авч дуусав.
Улмаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Чуулган үдээс хойш 14:00 цагаас асуулгын цагтай. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авна. Үргэлжлүүлэн 16:00 цагт “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” санал хураалт явуулна.