УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.28/ хуралдаанаар Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хуралд оролцсон 84 гишүүний 52 нь зөвшөөрснөөр 64.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдлээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг хэлэлцэх аж.