Нийслэлийн автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

Нийслэлийн автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.28/ хуралдаанаар  таван асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн УИХ-ын асуулгын цагаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны  санал, дүгнэлт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны  санал, дүгнэлтийг тус тус  хэлэлцэх аж.