ВИДЕО: Хэнтийн удирдлагууд жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт Б.Ганхайчид нэг өрөө байрыг нь албан ёсоор гардуулжээ

ВИДЕО: Хэнтийн удирдлагууд жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт Б.Ганхайчид нэг өрөө байрыг нь албан ёсоор гардуулжээ

Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Болдын Ганхайч өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад зохиогдсон Их дуулга тэмцээнд түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авчирсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Б.Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам өнгөрсөн наймдугаар сарын 06-ны өдөр (2025.08.06) Чингис хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, энэ үеэр Хэнтий аймгийн удирдлагууд нэг өрөө бэлэглэсэн. Энэхүү хүндэтгэлийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших болон Засаг даргын Тамгын газрын дарга А.Жаргалсайхан, Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал нар гардуулсан юм. 

Тэгвэл түүнд нэг өрөө байрыг нь албан ёсоор өчигдөр /2025.11.25/ гардуулан өгсөн байна. Тэрбээр шинэ байрандаа орсон сэтгэгдлээ хуваалцан доорх мэндчилгээг дэвшүүлжээ. 

ВИДЕО: