ЭЗХ-ийн сайдаар томилогдсон Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэн нар тангарагаа өргөлөө

ЭЗХ-ийн сайдаар томилогдсон Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэн нар тангарагаа өргөлөө

Өнөөдөр /2025.11.25/ УИХ-ын чуулганд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох тухай танилцуулгыг хийлээ. 

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох тухай захирамжид гарын үсэг зурав. Мөн үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар тангарагаа өргөлөө.