Г.Дамдинням: Түлшний нөөцөө хэмждэг, аж ахуй нэгжүүдэд зээл олгож нөөц бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

Г.Дамдинням: Түлшний нөөцөө хэмждэг, аж ахуй нэгжүүдэд зээл олгож нөөц бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

Тэрбээр, "Шатахуун хомстох, нөөцийн бүрдүүлэлтэд эрсдэл үүсэж магадгүй байгаа учраас төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд хямд эх үүсвэртэй санхүүжилтийг гаргах, энэ гаргах санхүүжилт нь эргэлтийн хөрөнгө буюу нөөц бүрдүүлэх хөнгөлөлттэй зээлийг олгох, агуулах савныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх, үүнд шаардагдах дэд бүтцийг бий болгох, хэдий хэмжээний нөөц байгааг бүрэн хянаж, зохицуулдаг системтэй болох чиглэлд хөрөнгө оруулах зорилготой хуулийн төслийг боловсруулаад өргөн барилаа. Энэ нь нэн яаралтай горимоор хэлэлцэгдэж батлагдахад бэлэн болж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: