Өнөөдөр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарын танилцуулгыг хийж, тангараг өргөхөөр болжээ 

Өнөөдөр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарын танилцуулгыг хийж, тангараг өргөхөөр болжээ 

Эдийн засаг, хөгжлийн сайд байсан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон. Тиймээс түүний оронд Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох саналыг өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын бүлэгт танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр /2025.10.25/ 15:00 цагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарыг сайдад томилох танилцуулгыг хийж, тангараг өргөхөөр болжээ.