"Электрон тамхийг хуулийн зохицуулалттай болгож, янжуур тамхины татварыг үе шаттай нэмнэ"

"Электрон тамхийг хуулийн зохицуулалттай болгож, янжуур тамхины татварыг үе шаттай нэмнэ"

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг өнөөдөр

  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл,
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Дэгийн тухай хуулийн гурван заалтад өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Үндсэн хуульд "Засгийн газрыг огцруулах саналыг гурав хоногийн дотор хэлэлцэж эхлээд долоо хоногийн дотор дуусгана" гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд "Долоо хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ" гэж заасан байдаг. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлнэ. Мөн 126 гишүүнтэй болсон учир хэлэлцүүлгийн горим, санал хураалтыг илүү ойлгомжтой болгох зохицуулалтууд орж байгаа. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ томилохдоо орон гарснаас хойш тав хоногийн дотор УИХ-д танилцуулах зохицуулалт оруулж байгаа. Энэ хуулийн төслийг 33 гишүүн боловсруулсан” гэлээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын гишүүн О.НоминчимэгЭнэ хуулийн үндсэн зорилт бол хүүхдүүдийн төлөө юм. Хүүхэд залуучуудын тамхидалт жилээс жилд ихсэж байна. 13-17 насны хүүхдүүдийн 20 хувь нь янжуур, 25 хувь нь электрон тамхи татаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Манай улсад жил тутам 4300 орчим хүн тамхины шалтгаанаар нас барж байна. Энэ нь 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд электрон тамхийг хуулийн зохицуулалттай болгох, янжуур тамхины татварыг үе шаттайгаар нэмэх заалтууд багтсан. 2030 он хүртэл үе шаттайгаар тамхины татварыг нэмнэ. Тамхи бол хортой бүтээгдэхүүн. Иймд элдэв амттай тамхийг хориглоно. Нөгөө талд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газрыг нэмэгдүүлнэ” гэв.

ШУУД ҮЗЭХ: