Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох саналыг Ерөнхий сайд  танилцуулжээ

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох саналыг Ерөнхий сайд танилцуулжээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор болжээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон. Тиймээс түүний оронд Ж.Энхбаярыг томилохоор болжээ. Харин Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадарсүрэнг томилохоор болсон байна. Засгийн газрын гишүүнийг томилж чөлөөлөх бүрэн эрх Ерөнхий сайдад байдаг бөгөөд УИХ-д танилцуулснаар томилдог. Тиймээс Ерөнхий сайд өнөөдрийг Засгийн газрын ээлжит хуралдаанд тэднийг танилцуулсан бөгөөд энэ 7 хоногт дээрхи сайд нарыг УИХ-д танилцуулах юм байна.