Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар хот чиглэлийн нислэгээр өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн. Ингээд тэрээр тусгаарлагдаад байгаа юм. Харин УИХ-ын ээлжит сонгууль ойртсон энэ үеэр түүнтэй холбоотой мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй явж байгаа бололтой.
Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “ТВ жаахан харлаа. Бэрх юм ярьдиим бээ. АН-ыг 2016 оны сонгуульд би ялагдуулж гэнэ. 1. Сонгуулийн хуулиа битгий өөрчил. 2. Аймаг нийслэлийн сонгуулийг УИХ-тай хамт хийж болохгүй. 3. Намын нэрээр санал авах хэлбэрийг устгах буруу. Хэлээд үг аваагүйг мэдэх хүн бий. Тэмдэглэл үлдэж” гэж мэдэгджээ.
ТВ жаахан харлаа. Бэрх юм ярьдиим бээ. АН-ыг 2016 оны сонгуульд би ялагдуулж гэнэ. 1. Сонгуулийн хуулиа битгий өөрчил. 2. Аймаг нийслэлийн сонгуулийг УИХ-тай хамт хийж болохгүй. 3. Намын нэрээр санал авах хэлбэрийг устгах буруу. Хэлээд үг аваагүйг мэдэх хүн бий. Тэмдэглэл үлдэж. pic.twitter.com/VngytSx4VQ
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 9, 2020