УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2025.09.22 хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэн, дэмжсэн. Улмаар ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Энэ асуудалд зарим гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад хоёр хувийн татвар төлдөг нь буруу. Иймд энэ татварыг болиулах нь зөв хэмээн 100 мянган иргэн гарын үсэг зураад байна. Үл хөдлөх хөрөнгөө хүн борлуулна гэдэг бизнес биш. Хүмүүс өөрсдөө ажил хөдөлмөр хийсэн орлогоосоо байр, орон сууц аваад амьдралын шаардлагаа борлуулдаг. Эндээс татвар авдаг нь буруу. Хоёр хувийн татварыг болиулах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: