Нийтлэлч Б.Батбаяр: Жэнко 2004 онд Эрэл компаниас орж ирснийг Ц.Элбэгдорж АН-д уруу татсан

Нийтлэлч Б.Батбаяр: Жэнко 2004 онд Эрэл компаниас орж ирснийг Ц.Элбэгдорж АН-д уруу татсан

УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монгол Улсад 1990 онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагч мэтээр зарим хүмүүс ойлгож, түүнийг анхнаасаа л Ардчилсан намд байсан мэтээр ойлгодог. 

Тэгвэл тэрбээр "Эрэл"-ийн н.Эрдэнэбатын Эх орон намаас 2004 оны сонгуульд нэр дэвшээд УИХ-д сонгогдсоныхоо дараа АН-д гишүүнээр элсэж, тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан байдаг. 

Энэ талаар нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, "Жэнко /Х.Баттулга/ 90 оны Ардчилсан хувьсгалаас урваагүй. Тэр үед тэр тэнд байгаагүй. 2004 онд Эрэл компаниас орж ирснийг Ц.Элбэгдорж АН руу уруу татсан. Тэрнээс өмнө Энэбиш даргын командид Ц.Гарамжавын хамт байдаг байсан. Жэнко /Х.Баттулга/, Батзандан, Эрдэнэ, Хиншүү... гээд АН-д өөр газраас гэнэт давхиж орж ирээд тун удалгүй намын удирдлагад гарч, тэгээгүй нь асар их нөлөөтэй болсон хүмүүсийг Монголын дөнгөж эвлэрч байсан ардчилсан тогтолцоог самрах үүрэгтэй ирэгсэд гэж хардаг. Үүнийг МАН ойлгодоггүй, АН-ыг самарч л байвал сайн гэж үздэг. Эд бол АН-ыг төдийгүй МАН-ыг, улмаар ерөөс Монголын хөгжил эвлэрэл урагшлалтыг хорлон сүйтгэгчид шүү дээ" гэжээ.