АН-ын гишүүд “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн богино хэмжээний видео контентын уралдааны эздэд шагнал гардуулав

АН-ын гишүүд “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн богино хэмжээний видео контентын уралдааны эздэд шагнал гардуулав

Монгол бахархлын өдөр- Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн богино хэмжээний видео контентын уралдааныг зарласан.

Өнөөдөр болж буй Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдааны үеэр Ардчилсан намын гишүүд дээрх тэмцээний шагналт байр болон тусгай байрын эздэд мөнгөн шагнал болон батламж гардуулав.

Уралдааны шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд үндсэн 7 шаардлагыг хангасан бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчид шүүн дүгнэсэн бол хоёрдугаар шатанд фэйсбүүк, инстаграмд олон нийтэд хамгийн ихээр хүрсэн, хандалт авсан байдал болон лайкыг харгалзаж үзсэн байна.

“Их хааны өв” хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн богино хэмжээний видео контентын уралдааны :

I байр. Б.Тамир 5 сая төгрөг.
II байр. Э.Энхтулга 3 сая төгрөг
III байр. Г.Баярцэцэг 2 сая төгрөг.
Тусгай байр. Х.Жансерик 1сая төгрөг.
Тусгай байр. Т.Намуунгэрэл 1 сая төгрөгөөр тус, тус шагнуулав.