Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба, ССАЖЗЯ-наас Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэсэн Соёлын өвийн батламжийг “Чингис хаан” үндэсний музейд гардуулан өглөө.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалт хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад Монгол Улс түүх, бичиг соёлын үнэт таван өвөө амжилттай бүртгүүлсэн билээ. Үүнд:
- Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн Батламж;
- “Наурызын баяр”-ыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Батламж;
- “Хүйс толгойн хөшөөний бичээс”-ийг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлсэн Батламж;
- “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг”-ийг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлсэн Батламж;
- Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр Монголын уламжлалт анагаах ухаан, Европын анагаах ухаантай хослуулан ашиглах дэвишлтэд гарын авлага болсноороо ач холбогдолтой бүтээл Батламж багтаж байгаа юм.
Тус музейд хадгалуулсан дээрх таван батламжийг CCАЖЗ-ын сайд Ч.Ундрам музейн Захиргаа, санхүү хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалагт гардуулжээ.