Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр /2025.11.21/ болж өндөрлөлөө.
Барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үлдэж үнэн хүчийг үзлээ. Түрүүлсэн бөх улсын арслан Э.Батмагнайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чингис хааны цом"-ыг гардуулав.