УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлснийг хэлэлцэв.
Үдээс өмнөх хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд үдээс хойш 14:00 цагаас хуралдаан дахин эхэлж, уг асуудлыг хэлэлцлээ. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 97 гишүүний 80 нь дэмжсэнээр 82.5 хувийн саналаар Н.Учралыг УИХ-ын дарга болгохыг дэмжлээ. Уг тогтоолыг баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр гэж үзнэ.
ШУУД ҮЗЭХ: