Н.Учрал: Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа ажилладаг тул Удирдах зөвлөлд шууд сонгогдсон

Н.Учрал: Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа ажилладаг тул Удирдах зөвлөлд шууд сонгогдсон

 МАН-ын дарга Н.Учрал, ЕНБД Я.Содбаатар, НБД С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга Н.Учрал, “МАН Үндсэн дүрмээ Улс төрийн тухай хуулинд нийцүүлэн 120 гаруй нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна. Үүнтэй холбогдуулаад жендерийн тэгш байдлыг хамгаалах зорилгоор намын бүх түвшинд 30 хувь нь хүйсийн аль нэг төлөөлөл байхыг тусгаж өгсөн. Энэ хүрээнд намын Бага хурал, удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувийг анх удаа хангаснаараа онцлог боллоо. Мөн намын үйл ажиллагааг ил тод байлгах хүрээнд санхүүжилтийг олон нийтэд мэдээлж, намын төв байгууллагаас хяналт тавих зэрэг шинэ зохицуулалтыг тусгаж өглөө. Мөн ёс зүй, сахилгын асуудлыг нарийвчлан зохицуулж өгсөн. Намын шийдвэр гаргах тогтолцоонд анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой зохицуулалтыг тусгаж өглөө. Бага хурлыг 597 гишүүний төлөөлөлтэй байгуулж, өчигдөр анхдугаар хурлаа хийсэн. Ингээд анхдугаар Бага хуралаас МАН-ын ЕНБД-аар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллах, 39 гишүүний төлөөлөлтэй Удирдах зөвлөлийг байгуулах шийдвэр гарсан. Намын гишүүдийг оноожуулж, Удирдах зөвлөлийн дэргэд гишүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг үнэлдэг байнгын хороодыг байгуулж, 2024 оны сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа эсэхийг тайлагнана. 

Мөн Удирдах зөвлөлийн дэргэд бүсийн зөвлөл байгуулж, намын зорилго зорилтуудаа тайлагнаж, үнэлгээ өгч, хариуцлага ярьдаг тогтолцоо руу шилжинэ. Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Энэ холбоо чуулганаа зохион байгуулаад Х.Булгантуяаг Ерөнхийлөгчөөр сонгосон. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлд шууд орсон гэсэн үг" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: