Өчигдөр /2025.11.18/ хуралдсан МАН-ын Бага хурлаар тус намын Удирдах зөвлөлийн 39 гишүүдийг дэмжиж, баталсан байна.
Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын хүмүүсээс гадна Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хууль зөрчиж, парламентаар хэлэлцүүлсэн Х.Булгантуяа зөвлөлийн гишүүнээр батлагдсан байгаа юм.
Учир нь олон иргэн Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяад хуулийн болоод улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар ч "хулгайтай эвлэрэхгүй" гэдгээ удаа мэдэгдсэн. Харин өчигдөр батлагдсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс харахад Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг намынхаа удирдах түвшинд багтааж, цаанаа хулгайтайгаа эвлэрсэн бололтой.