Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал баасан гарагт болно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал баасан гарагт болно

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаа баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 21-нд товлон хуралдуулахаар болсон. 

Эргэн сануулахад, Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргын асуудлыг хэлэлцсэн. Улмаар намын Үндсэн дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч Улсын дээд шүүх Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан юм. Тэгвэл Ардчилсан нам Үндсэн дүрмээ хэлэлцэхээр Үндэсний бодлогын хорооны хурлыг арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 13:00 цагт Төрийн ордонд хуралдуулахаар зарлаад байна.