Ерөнхий сайд ШХАБ-ын хуралд оролцож буй учир өнөөдөр Засгийн газрын хуралдаангүй

Ерөнхий сайд ШХАБ-ын хуралд оролцож буй учир өнөөдөр Засгийн газрын хуралдаангүй

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаантай байдаг. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар томилолттой учир өнөөдөр /2025.11.19/ Засгийн газрын хуралдаангүй аж. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар энэ өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа юм. 

ШХАБ-ын гишүүн 10 орноос гадна ажиглагч улс орнуудын Засгийн газрын тэргүүнүүд тус хуралд оролцдог. Манай улс ШХАБ-т ажиглагч улсын статустай байдаг. Уулзалтаар үндсэндээ ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцдэг.

Үүнд:

-Гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцэх.

-Хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, санхүүгийн хамтын ажиллагаа, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд-ийг авч хэлэлцэх.

-ШХАБ-ын төсөв болон хөтөлбөрүүдийг батлах.

-Төрийн тэргүүн нарын түвшний шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцэх юм байна.