МАН-ын Бага хурлыг 597 гишүүнтэй болгоно

МАН-ын Бага хурлыг 597 гишүүнтэй болгоно

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа.

Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Тэгвэл өнөөдрийн /2025.11.17/ хурлаар Монгол Ардын намын Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно.  Монгол Ардын намын дарга Н.Учрал Бага хурлын гишүүдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Ташрамд дурдахад, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулж байсан. Энэ удаа Бага хурлыг 597 гишүүнтэй болгох юм байна.