О.Батхүү: Үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох саналыг байнгын хороогоор хэлэлцэхгүй байгаа тул шаардлага хүргүүлж байна

О.Батхүү: Үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох саналыг байнгын хороогоор хэлэлцэхгүй байгаа тул шаардлага хүргүүлж байна

Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгөөс авдаг хоёр хувийн татвар болон Г.Лувсанжамц гишүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг дэмжсэн. Одоо энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд цааш явах байтал огт урагшлахгүй байна. Намууд сонгуульд оролцохдоо татвар бууруулна гэж бүгд амлалт өгсөн шүү дээ. Энэ ажлын хэсгийн Г.Лувсанжамц ахалж байгаа. Гэтэл энэ хүн хэвлэлд маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Татварын асуудлыг зөвхөн боловсролтой, мэдлэгтэй хүмүүс ярих ёстой гэнэ. Тэгэхээр татвар бууруулья гээд санал өгсөн 100 мянган хүн энэ хүний нүдээр боловсролгүй, улны оркууд юм байна. Мөн татвар бууруулах энэ асуудлыг попролт гэж байна. Энд попролт огт байхгүй. Бид цалингаасаа 45 хувийн татвар төлж байгаа. Үлдсэн мөнгөнөөсөө байр, машин авдаг. Дараа нь том болгоё гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар авч байгаа юм. Энэ буруу. Хоёрдугаарт иргэд байр, байшингаа зарахаар ахиад хоёр хувийн татвар авч байгаа. Үүнийгээ хүчингүй болгоё гэхээр гишүүд маань иргэдийг үл тоогоод доромжлоод байдаг асуудлаа болиоч гээд УИХ-ын дэд даргад шаардлага хүргүүлж байна. Энэ олон нийтийн өргөдлийг хэлэлцэх асуудалдаа оруулж, энэ сардаа багтаан энэ асуудлыг шийдвэрлээч гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм" гэлээ. 

ВИДЕО: