Парламентад анх удаа сонгогдсон МАН-ын гишүүд эв нэгдлээ хангахаа илэрхийлж уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, "МАН хоёр хуваагджээ гэсэн ойлголт бий болсон. Хагарал, талцалд энэ хүрээд цэг тавих ёстой. Маргааш намын маань Их хурал болох гэж байна. Шинэ намын даргаа сонгоно. Өнөөдрөөс эхлээд МАН-ын хагарал, талцалд цэг тавих ёстой гэж үзээд энэ уриалгыг хүлээж аваач гэж байгаа юм. Бид ямар нэгэн хувь үзэл бодол бус, зарчим дээрээ нэгдээд энд зогсож байгаа. Мөн намынхаа Их хурлад ирэх төлөөлөгч нартаа хандаж хэлэхэд хуваагдал талцал энэ хүрээд байхгүй болж байна гэдгийг хэлье. МАН ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхгүй бол улс орон, засгийн газар тогтворгүй болж, улс орны байдал, эдийн засаг ч хүндрэх нөхцөл харагдаж байгаа тул анх удаа сонгогдсон гишүүд эвлэлдэн нэгдэж байна. Бидэнд айхтар том амбиц байхгүй. Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх зорилго л байна. Намын дарга болох хүн, Ерөнхий сайд болох хүн цаашдаа МАН-ын эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө олон алхмыг хийх байх гэж найдаж эндээс эвлэрлийн алхмыг хийж байгаа юм" гэлээ.